Мандах Их Сургууль ажил олгогчдын хүний нөөцийг бүрдүүлэхэд туслах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутнуудыг танилцах болон мэргэжлийн дадлага хийлгэхэд зуучлах, төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой уламжлалт “JOB FAIR-2024” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг 2024.10.29-нд зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээ өмнөх жилээс өргөн цар хүрээнд зохион байгуулагдаж ажил олгогч 48 байгууллага оролцлоо.
Энэ хичээлийн жилийн “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээний нээлтэд Мандах Их Сургуулийн Сургалт эрхэлсэн проректор доктор, профессор Ч.Төрбадрах нээж үг хэллээ. Ахисан түвшний сургуулийн захирал доктор,дэд профессор О.Бурмаа , Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн захирал дэд, профессор Х.Нямбаяр нар оролцлоо
Тус өдөрлөгт үйлдвэрлэлийн дадлага хийх, төгсөөд ажиллах зорилготой Мандах Их Сургуулийн 3, 4 дүгээр түвшний оюутнууд идэвхтэй оролцож нээлттэй ажлын байрны ажил горилогчийн анкетыг нийт 350 оюутан бөглөсөн байна.
Ажлын байранд суурилсан сургалт нь байгууллага, сургууль оюутны гурвалсан гэрээгээр хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь оюутан цалинтай дадлага хийж төгсөөд гэрээт байгууллагууддаа ажилдгаараа ихээхэн давуу талтай. Энэхүү хөтөлбөрийг сүүлийн 3 жил амжилттай хэрэгжүүлж байна.
Мөн ажил олгогчдын төлөөлөл болон Мандах Их Сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нарын хооронд уулзалт хэлэлцүүлэг болсон нь өнөөгийн нөхцөлд оюутан залуусын мэдлэг, ажиллах ур чадвар, хандлага болон ажлын байрны шаардлагыг хэрхэн хангаж ажиллах гэх мэт асуудлын талаар ярилцаж, тэдний саналыг сургалтын хөтөлбөрт тусган сайжруулах чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Уг өдөрлөгт SBN, UBS телевизүүд мэдээ бэлтгэн оролцлоо.
Өдөрлөгт оролцсон байгууллагууддаа цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.