Жил бүр “Times Higher Education” (THE) зүгээс “World Academic Summit ” – аар дэлхий нийтэд тулгараад байгаа сорилтууд, түүнийг даван гарах шийдэл, түүнчлэн хамтын ажиллагааг сайжруулах талаар их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, боловсролын салбарын нөлөө бүхий аж ахуй нэгжүүд анхаарч ажиллан, мэдээллээ хуваалцах уулзалтыг зохион байгуулдаг.
Энэ удаагийн Дэлхийн эрдэм шинжилгээний хурал нь Making a difference: The purpose of universities in a rapidly changing world’ буюу “Өөрчлөлтийг бүтээх нь: Хурдацтай өөрчлөгдөх ертөнцөд орших их сургуулиудын зорилго” сэдвийн дор хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт авчрахад их сургуулиудын үзүүлэх нийгмийн үүрэг болон хариуцлага дээр голчлон анхаарч Английн Манчестерийн Их Сургууль дээр 2024 оны 10 р сарын 7 -ны өдрөөс 9-ний өдрүүдэд зохиогдсон байна. Тус хуралд Мандах их сургуулийн сургалт эрхэлсэн проректор Ч.Төрбадрах оролцлоо.
Английн Манчестерийн Их Сургууль
Дэлхийн эрдэм шинжилгээний хурлаар доорх сэдвүүдийг онцлон хэлэлцэв. Үүнд:
Дэлхийн их сургуулиуд дижитал хувьслыг шүтэх, олон талт судалгааг эрхэмлэх, олон улсын хамтын ажиллагааг баримтлах, нээлттэй эрх тэгш байдлыг барин хурдацтай хувьсах, технологиор түшиглэсэн ертөнцөд оюутнуудыг бэлдэх хичээлийн хөтөлбөрийг боловсруулдаг байх нь чухал байдаг.
Багш нь оюутнууддаа хиймэл оюун ухааныг хичээлдээ үр ашигтайгаар ашиглахыг зааварчлан чиглүүлэх бол суралцагч оюутнууд нь судалгааны ажилдаа зориулж, өөрийн хэмнэлд тааруулж суралцах, туслалцаа авах, асуудал шийдвэрлэх болон шүүмжтэйгээр сэтгэх чадварыг хөгжүүлэх үүднээс хиймэл оюун ухааныг идэвхтэй ашиглаж байвал зохистой байдаг.
Times Higher Education – н гол үйл ажиллагааны чиглэл нь олон улсын их дээд сургуулиудыг тодорхой шалгуураар шаталж эрэмбэ олгодог. Эрэмбэлэхдээ сургах арга зүй, судалгааны ажил, олон улсад харагдах дүр төрх (багш оюутан солилцоо, хамтын ажиллагаа), салбарын ашиг орлого зэргийг авч хэлэлцдэг.