Мандах ИС-ийн сургалт эрхэлсэн проректор, профессор Ч. Төрбадрах 2024 оны 10 сарын 10-11-ний өдрүүдэд Англи улсын Лондон хотноо CMI “Chartered Management Institute” байранд зочиллон, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал мэргэшсэн менежерийн эрх олгох сургалтыг зохион байгуулж, чадварлаг менежерүүдийг бэлтгэн гаргахаар ажиллаж байна.
Энэ уулзалтыг Мандах ИС-ийн Англи улс дахь төлөөлөгч С.Оюун зохион байгуулж, CMI “Chartered Management Institute” -ын олон улс хариуцсан захирал Zain Munir хүлээн авч уулзан институтийн үйл ажиллгаа танилцуулсан. Түүний нэг онцолсон зүйл бол Монгол улсаас анх удаа CMI байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бол Мандах Их Сургууль юм гэж хэлсэн явдал байлаа.
Уулзалтын үеэр талууд одоогийн оюутан бүртгэл, CMI-ээр хүлээн зөвшөөрөгдсөн 5 мэргэжил, суралцагcадын тоо, гишүүнчлэл ба түүний бүртгэл, явцын талаар үр дүнг хэлэлцэв. Урт хугацаанд оюутны тоо нэмэх, хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг төлөвлөгөөг тодруулан ярилцлаа.
Одоогийн байдлаар Мандах их сургуулийн 500 оюутан тус институтын гишүүнчлэлээр бүртгүүлж, сургалтын цахим системд нэвтрэн сургалтын материалыг судлах, ашиглах болон богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтыг онлайнаар авч боломжтой юм. Ингэснээр Мандах ИС-ийн сураллцагчид төгсөхдөө тус институтийн гэрчилгээтэй төгсөх юм.
Түүнчлэн айлчлалын чухал хэсэг бол CMI-ийн сургалтын BBE training төвтэй танилцсан ба төвийн сургалтын үйл ажиллагаа, сургалтын цахим систем, түүний ашиглалт гэх мэт мэдээллийг сургалтын төвийн удирдлагууд /Phil Eddy болон Steve/ өглөө. Энэ хүрээнд эрх олгох сургалтанд хамрагдаж буй суралцагчдад хэрхэн сургалтанд хамрагдах, сургалтын ач холбогдол, суралцагчийн үр дүн, мэдлэг, чадвар, хандлагыг эзэмших талаар нарийвчилсан зөвөлгөө өгөх талаар ярилцлаа.
Шинээр суралцахаар элсэгчдэдээ цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсээд ирээдүйн Монгол улсын хөгжилд дэвшилд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.