Дэлхийн багш нарын 30 дахь, Монголын багш нарын 58 дахь, Мандах Их сургуулийн 33 дах удаагийн багш нарын баярын арга хэмжээг 2024 оны 09 сарын 29-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Уламжлал ёсоор 2023-2024 онд сургалт, эрдэм шинжилгээ, бүтээлч ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан шилдэг багш нараа тодруулан шагнаж урамшууллаа.
“Шилдэг багш” -аар Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Т.Оюун-Эрдэнэ
“Шилдэг залуу багш” -аар Компьютерийн ухааны тэнхимийн багш Х.Сувд-Эрдэнэ
“Шилдэг судлаач багш” -аар Эдийн засаг, бизнесийн тэнхимийн багш доктор, профессор С.Цолмон
Дархан салбар сургуулийн “Шилдэг багш”-аар багш Б.Сайханцэцэг шагнагдлаа. Шинэ хичээлийн жилд мандахчуудын эгнээнд нэгдэж байгаа багш ажилтнуудаа халуун дотноор хүлээн авлаа. Боловсролын яам болон бусад байгууллагын шагналаар олон багш, ажилтнууд шагнагдлаа.
Эрдмийн хамт олондоо багш нарын баярын мэндийг дэвшүүлье.