АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мандах Их Сургуулийн Ахисан Түвшний сургуулийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 09 сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Мандах Их сургуулийн Ахисан Түвшний сургуулийн захирал, доктор, дэд профессор О.Бурмаа “Ахисан Түвшний сургуулийн танилцуулга”-ыг нийт магистрантууддаа танилцуулж, 2024-2025 оны хичээлийн жилд хийгдэх ажлуудыг онцлон мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн магистрантууддаа  “Хувь хүний хөгжил ба орчин цагт шаардагдаж буй ур чадварууд” сэдвээр сургалт орсон.



Ахисан түвшний сургуулийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан Ө.Мөнхзаяа шинээр элссэн магистрантуудад зориулж сургалтын үйл ажиллагаанд ашиглагдах систем болон платформуудын талаар танилцуулав.