МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

A- A A+
МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Мандах Их Сургуулийн 33 дахь удаагийн буюу 2024-2025 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн ёслолын үйл ажиллагааг Мандах их сургуулийн захирал, МУГБ, профессор Г.Нанжид нээж үг хэллээ. Эрдэмтэн багш, ажилчдадаа хичээлийн жилийн баяр хүргэж, оюутан суралцагчдадаа, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Хүндэт зочдоор

Монгол улсын гавьяат эдийн засагч, Бүртгэл шинжилгээний тэнхимийн  зөвлөх профессор Ренчингийн Батжаргал

Монгол улсын гавьяат эдийн засагч, Бүртгэл шинжилгээний тэнхимийн зөвлөх доктор, профессор Гүнсэнгийн Алтанзаяа 

Монгол улсын аж үйлдвэрийн  гавьяат ажилтан, Эдийн засаг бизнесийн тэнхимийн  зөвлөх профессор Доржийн Бадарч

Монгол улсын гавьяат багш, Мэдээлэл технологийн сургуулийн  зөвлөх профессор Шомбонгийн Оросоо нар уригдан оролцлоо.

Мандах Их Сургуулийн хувьд 140 гаруй эрдэмтэн  багш, ажилтан  2500 гаруй оюутан, суралцагчидтайгаар хичээлийн шинэ жилээ угтаж байна.

ЭЕШ-ын оноогоор 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн “Шинэ элсэгчдийг дэмжих” тэтгэлэгт 70 оюутан хамрагдаж батламжаа гардан авлаа.  

“Манлайлагч Оюутан”тэтгэлэгт хамрагдаж 2024-2025 оны хичээлийн жилийн I улиралд сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцах Оюутны холбооны  оюутнуудад эрхийн бичиг гардууллаа.




Эрдэмтэн багш, ажилтнууддаа сурган хүмүүжүүлэх их үйлсэнд нь  амжилт бүтээлийн дээдийг  хүсэн ерөөе. Оюунлаг оюутан залуусдаа сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсье.