“ШИНЭ ОЮУТНЫГ УГТАХ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“ШИНЭ ОЮУТНЫГ УГТАХ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мандах Их Сургуулийн  2024-2025 оны хичээлийн “ШИНЭ ОЮУТНЫГ УГТАХ ӨДӨРЛӨГ”  2024.08.24-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Сургуулийн удирдлагууд, эрдэмтэн багш нарыг танилцуулж,  зөвлөх багш нар шинэ оюутан хүлээн авсан уулзалтыг зохион байгууллаа.

Чанарын удирдлага зохицуулалтын албаны дарга П.Болормаа сургуулийн талаар товч танилцуулга мэдээлэл хүргэлээ.

Оюутны холбооны дарга, “Мандах  мазаалай” эмэгтэй шигшээ багийн тамирчин Санхүү менежментийн 4-р түвшний оюутан  Г.Цэнд-Аюуш шинээр элсэн суралцаж буй дүү нартаа хандаж оюутны сэтгэгдлээ илэрхийллээ.

Шинэ оюутнуудаа төлөөлж ЭЕШ-д Математикийн хичээлээр 720 оноотойгоор

Бизнесийн удирдлагын ангид элсэн суралцагч Б.Батцэцэг сэтгэгдлээ хэллээ.

Сургуульдаа шинээр элсэн суралцаж буй оюутнууддаа сургуулийн гадаад, дотоод орчин хэрэгжүүлж буй хөтөлбөр үйлчилгээний талаар бүрэн танилцуулж халуун дотноор шинэ оюутнуудаа угтан авлаа.

МАНДАХ ИХ СУРГУУЛИЙГ СОНГОН СУРАЛЦАЖ БУЙ НИЙТ ОЮУТНУУДДАА СУРЛАГА, УРЛАГ, СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.