МАНДАХ ИХ СУРГУУЛЬ НЬ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД 4 ДЭХ УДААГАА 10 ЖИЛЭЭР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

A- A A+
МАНДАХ ИХ СУРГУУЛЬ НЬ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД 4 ДЭХ УДААГАА 10 ЖИЛЭЭР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

        Мандах их сургууль нь Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр 4 дэх удагаа 10 жилээр магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээгээ албан ёсоор ёслол төгөлдөр гардан авлаа. Түүнчлэн Мандах их сургуулийн Ахисан түвшний сургуулийн “Нягтлан бодох бүртгэл” магистрын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн гэрчилгээгээ хүлээн авлаа.


 

        Байгууллагыг болон хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн тухай гэрчилгээг Ректор, профессор Г.Нанжид, Ахисан түвшний сургуулийн захирал, доктор, дэд профессор О.Бурмаа нар нь хүрэлцэн очиж, гэрчилгээг хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.