Мандах Их Сургуулийн бакалаврын эчнээ болон магистрын хөтөлбөрийн төгсөлтийн үйл ажиллагаа 2024 оны 06 сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Ёслолын үйл ажиллагааг нээж мандах ИС-ийн ректор, гавьяат багш, профессор Г.Нанжид хөтөлбөрт хамрагдаж амжилттай суралцсан оюутнууд болон тухайн хөтөлбөрт хичээл заасан багш нарт баяр хүргэн, цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүслээ.Үйл ажиллагаанд Мандах Их Сургуулийн удирдлага, Эрдмийн зөвлөлийн гишүүд оролцож, төгсөгчдөд амжилт хүсэж, диплом энгэрийн тэмдгийг гардуулж өглөө.
Энэ удаагийн төгсөлтөөр бакалаврын эчнээ хөтөлбөрийн 115 оюутан, Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрөөр 16 магистрант төгслөө
Төгсөлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр дипломын ажил бичиж төгссөн болон 3.7-оос дээш голч дүнтэй суралцсан 3 магистрантад тус сургуулийн докторын хөтөлбөрт хичээлийн жилийн эхний улиралд сургалтын төлбөрийн 20% болон 10%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг олголоо.
Мөн 3.6-аас дээш голч дүнтэй амжилттай суралцаж төггсөн бакалаврын эчнээ хөтөлбөрийн 30 оюутанд тус сургуулийн магистрын хөтөлбөрт хичээлийн жилийн эхний улиралд сургалтын төлбөрийн 40% -ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг олголоо.
Нийт төгсөгчдөдөө цаашдын ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, мэргэжлийн ёс зүйгээ чанд сахин ажиллахыг хүсье.