Мандах их сургуулийн 2016 оноос Швейцарын Холбооны Улсын Эдийн засаг, технологийн их сургуультай хос диплом олгох хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Энэ жил уг хөтөлбөрийн 6 дахь төгсөлт болж, хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн 16 төгсөгчдөд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дипломыг гардуулах ёслол боллоо.
Тус хөтөлбөрөөр нийтдээ 70 шахам оюутан суралцаж, Мандах их сургууль болон Швейцарын Холбооны Улсын Эдийн засаг, технологийн их сургуулийн дипломыг тус тус гардан аваад байна.
Энэхүү хос дипломын хөтөлбөрөөр төгсөгчдийн англи хэлний мэдлэгийн түвшин сайжирдаг учир цаашид гадаадын их, дээд сургуульд магистраар элсэн суралцах болон гадаадын хөрөнгө оруулалттай компани, олон улсын байгууллагад эрдэм шинжилгээ болон мэргэжлээрээ ажиллах боломж зэрэг олон давуу талыг олгодог талаар ректор Г.Нанжид, проректор Ч.Төрбадрах, С.Энхтуяа нар ёслолын үеэр үг хэлэхдээ онцлон дурдаж, төгсөгч нартаа баяр хүргэн цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүслээ.
2024.06.17