Дэлхийн магадлан итгэмжлэлийн өдрийг тохиолдуулан Мандах их сургуулийн Ахисан түвшний сургуулийн “Бизнес удирдлага” болон “Санхүү” магистрын хөтөлбөрүүдийн үндэсний хэмжээний магадлан итгэмжлэлийн гэрчилгээг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс ёслол төгөлдөр гардуулан өглөө.
“Бизнес удирдлага” болон “Санхүү” магистрын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжилсэн тухай гэрчилгээг Сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах, Ахисан түвшний сургуулийн захирал, доктор, дэд профессор О.Бурмаа нар нь хүрэлцэн очиж, гэрчилгээг хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.
Хөтөлбөрөө амжилттай магадлан итгэмжлүүлсэн Ахисан түвшний сургуулийн болон өөрийн үнэлгээний баг, хөтөлбөрийн хороодын нийт хамт олонд талархал илэрхийлж, өндөр амжилт хүсье.
МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА