Мандах их сургуулийн 1, 2-р түвшний оюутнуудад гадаадын их дээд сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа оюутан солилцоо, хос диплом олгох хөтөлбөр болон хамтарсан 2+2 хөтөлбөрийн талаарх танилцуулах уулзалт хийлээ

A- A A+
Мандах их сургуулийн 1, 2-р түвшний оюутнуудад гадаадын их дээд сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа оюутан солилцоо, хос диплом олгох хөтөлбөр болон хамтарсан 2+2 хөтөлбөрийн талаарх танилцуулах уулзалт хийлээ

        Мандах их сургуулийн 1, 2-р түвшний оюутнуудад гадаадын их дээд сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа оюутан солилцоо, хос диплом олгох хөтөлбөр болон хамтарсан 2+2 хөтөлбөрийн талаар танилцуулах уулзалтыг 2024 оны 5-р сарын 09-ний өдөр зохион байгуулав. Уулзалтанд Мандах их сургуулийн Сургалт эрхэлсэн проректор Ч. Төрбадрах оролцож, тус сургуультай хамтын ажиллагаатай гадаадын их дээд сургуулийн хамтарсан хөтөлбөрүүдэд манай оюутнууд хэрхэн оролцож болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөв. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ажилтан З.Булганаа Мандах их сургуультай хамтын ажиллагаатай ажилладаг гадаадын их дээд сургуулиудын мэдээлэл болон Швейцарын Эдийн засаг, технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлдэг Хос диплом олгох хөтөлбөрийн талаар танилцуулга хийсэн бол Эдийн засаг, бизнесийн тэнхимийн доктор багш Т.Ганхуяг БНСУ-ын Чонжу их сургууль болон Самён их сургуультай хамтран хэрэгжүүлэх 2+2 хөтөлбөр, Гадаад хэлний тэнхимийн багш Т.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Намсөүл их сургуультай хамтран хэрэгжүүлэх 2+2 хөтөлбөрийн танилцуулгыг тус тус хийлээ. Танилцуулах уулзалтын үеэр Японы Тохоку их сургуулийн Оюутан солилцооны хавар, намрын хөтөлбөрт амжилттай оролцсон Маркетингийн менежментийн 3-р түвшний оюутан Б.Баясгалан, П. Номин-Эрдэнэ хөтөлбөрт хэрхэн оролцож байсан туршлагаа хуваалцав. Оролцогч оюутнууд сонирхож буй асуултаа чөлөөтэй асууж лавлан, зохих хариултаа авлаа.