2023-2024 оны Шилдэг оюутан, шилдэг хамт олон, шилдэг клубыг шалгарууллаа

A- A A+
2023-2024 оны Шилдэг оюутан, шилдэг хамт олон, шилдэг клубыг шалгарууллаа

        2024.05.16-нд Мандах Их Сургуулийн Үүсгэн байгуулагдсан өдрийг тохилдуулан шилдэг оюутан, шилдэг хамт олон, шилдэг клубийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Энэхүү өдөр сурлагаар тэргүүлэгч шилдэг оюутан, эрдэм шинжилгээ судалгааны ажлаар тэргүүлэгч шилдэг оюутнуудыг тус тус шагнав. Мөн тус өдөр сургуулиа төлөөлөн олон улсын уралдаан тэмцээн, олимпиадад амжилттай  оролцсон оюутнуудыг шагнаж урамшуулав. Амжилт гаргасан  баг хамт олон Үүнд:

Нягтлан бодох бүртгэлийн 24-р улсын олимпиад багийн төрөлд тэргүүн байр

Хүний нөөцийн менежментийн улсын XIII олимпиад  багийн төрөлд 3-р байр

Шилдэг клуб, дугуйлан – Мандах Мазаалай сагсан бөмбөгийн дугуйлан

Ирээдүйн аудиторуудын сорилго-2023” олимпиад багийн тэргүүн байр

Сурлагаар тэргүүлэгч шилдэг оюутан – НББ-Татвар 4-р түвшний оюутан  Б.   Энхбаясгалан

Эрдэм шинжилгээ судалгааны ажлаар тэргүүлэгч шилдэг оюутан – НББ-Татвар 4-р түвшний оюутан  З. Түшигмаа

Урлаг, спортоор тэргүүлэгч оюутан- НББ-Татвар 4-р түвшний оюутан О.Анар

3-р түвшний Шилдэг анги хамт олноор – Нягтлан бодох бүртгэл -Татвар хөтөлбөр

4-р түвшний Шилдэг анги хамт олноор – Нягтлан бодох бүртгэл -Татвар хөтөлбөр