2024 оны 05 сарын 10, 11 өдрүүдэд "Залуу Санхүүчдийн Холбоо"-ноос Санхүү Менежментийн Улсын X олимпиад зохион байгуулагдлаа

A- A A+
2024 оны 05 сарын 10, 11 өдрүүдэд

        2024 оны 05 сарын 10, 11 өдрүүдэд "Залуу Санхүүчдийн Холбоо"-ноос Санхүү Менежментийн Улсын X олимпиад зохион байгуулагдлаа. Энэ удаагийн Санхүүгийн Менежментийн Улсын X дугаар олимпиадад 8 их, дээд сургуулийн 13 багийн шилдэг 65 оюутан 2 үе шаттайгаар санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр тест болон кейс даалгаврын ажлыг гүйцэтгэсэн. Энэхүү улсын олимпиадад Мандах Их Сургуулийн “Blades” баг болох санхүү менежментийн хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Ц.Оюун-Эрдэнэ, Д.Дагвасүмбэрлэн, М.Энххүслэн; 4-р түвшний оюутан болох Ө.Энхжаргал, Б.Мөнхсувд нар “Тусгай байр”-нд шалгарсан амжилттай оролцлоо.Нийт  оюутнууддаа мэргэжлийн болон сурлагын өндөр амжилт хүсье.