“СУДЛААЧ ОЮУТАН-2024” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ V БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“СУДЛААЧ ОЮУТАН-2024” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ V БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

        Мандах Их Сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний хэмжээний “СУДЛААЧ ОЮУТАН-2024” эрдэм шинжилгээний бага хурал 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

        Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжсэнээр оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготойгоор  2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хоёр үе шаттайгаар зохион байгуулагдлаа.

        Хуралд ШУТИС, МУИС, ХААИС, Мандах Их Сургууль, СЭЗИС, ИЗОУИС, ОУУБИС, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль зэрэг нийт 8 сургуулийн 79 оюутны 44 илтгэл бүртгүүлснээс I шатны шалгаруулалтад хамтарсан болон ганцаарчилсан байдлаар оролцсон 54 оюутны 30 илтгэл тэнцэж II шатны үндсэн хэлэлцүүлэгт орсон байна.

        Үндсэн хэлэлцүүлэг 2024 оны 05 дугаар сарын 07-нд Мандах Их Сургуулийн С байрны №513, №514 тоот хурлын танхимд болж өндөрлөлөө. Эрдэм шинжилгээний хурлыг Мандах Их Сургуулийн Сургалт эрхэлсэн проректор, доктор(Ph.D), профессор Ч.Төрбадрах нээж үг хэллээ.

 

Нээлтийн үйл ажиллагаа

 

Салбар хуралдаан 1: Эдийн засаг, Санхүү, Банк, Нягтлан бодох бүртгэл

Хурлын шүүгчдийн бүрэлдэхүүн:

  • Ерөнхий шүүгч: СЭЗИС-ийн СШУТ-ийн профессор, доктор(Ph.D) Ч.Наранчимэг
  • MCS интернейшнл, Ерөнхий нягтлан Н.Пүрэвдулам
  • Мандах Их Сургуулийн Бүртгэл Шинжилгээний Тэнхимийн эрхлэгч Д.Цэвэлмаа
  • Мандах Их Сургуулийн Эдийн засаг, Бизнесийн тэнхимийн ахлах багш, доктор(Ph.D) Б.Оюунсүрэн

Салбар хуралдаан 2: Бизнесийн удирдлага, Маркетинг, Нийгмийн ухаан

  • Ерөнхий шүүгч: доктор(Ph.D), дэд профессор Б.Оюунтунгалаг
  • MCS интернейшнл, Хүний нөөцийн менежер
  • Мандах Их Сургуулийн, Ахисан түвшний сургуулийн захирал, доктор(Ph.D) О.Бурмаа
  • Мандах Их Сургуулийн Эдийн засаг, Бизнесийн тэнхимийн эрхлэгч, доктор(Ph.D) Б.Сайнжаргал
  • Мандах Их Сургуулийн Эдийн засаг, Бизнесийн тэнхимийн ахлах багш, доктор(Ph.D) Т.Ганхуяг

II шатны сонгон шалгаруулалтад 54 оюутны 30 илтгэл шалгарсан бөгөөд салбар чиглэлээр нь ангилж 2 салбар хуралдаан болгон хуваалаа. Шагналт байранд үүнээс шилдэг 6 илтгэлийг шалгаруулсан.

 

Шалгаруулалтын дүн:

I байр:

Ц. Аззаяа, Д.Бямбахишиг

Илтгэлийн сэдэв: “Бодит мөнгөний эрэлт ба санхүүгийн инновац : Монгол улс”

Сургууль, хөтөлбөр: МУИС, Санхүү менежмент IV курс

II байр:

М.Должинмаа, А.Номинтуул  нар

Илтгэлийн сэдэв: “Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын (НББОУС-1) нийцлийн түвшин ба компанийн засаглал хоорондын хамаарлыг үнэлэх нь: Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 компаниудын хувьд”

Сургууль, хөтөлбөр: СЭЗИС, НББ IV курс

III байр:

Ч. Дэнсмаа

Илтгэлийн сэдэв: “Боловсролын байгууллагын цахим шилжилтийн бэлэн байдлыг 6PS моделийг ашиглан үнэлэх нь: Их дээд сургуулиудын жишээн дээр”

Сургууль, хөтөлбөр: СЭЗИС, Бизнесийн удирдлага III курс

Тусгай байр :

  1. С.Лхамдолгор, Ж.Ихзаяа нар

Илтгэлийн сэдэв: “Инфляц, засгийн газрын зардлын урт хугацаан дахь хамаарлын судалгаа”    

Сургууль, хөтөлбөр: СЭЗИС, Бизнесийн удирдлага III курс

  1. Э. Амгаланжаргал, Ц.Жавхлан, Б.Нямгэрэл нар

“Онлайн худалдан авалтад хиймэл оюун ухаан (AI) нөлөөлөх нь” сэдвээр,

Сургууль, хөтөлбөр: МУИС, Маркетинг III курс

  1. Т. Энхжин, Г. Энхбаяр нар

“Өрхийн хэрэглээнд нарны хавтан ашиглах, системд худалдах судалгаа”

Сургууль, хөтөлбөр: ШУТИС, Эрчим хүчний хөтөлбөр III курс

 

 

        Эрдэм шинжилгээний хурлын ивээн тэтгэгч байгууллагаар MCS интернэйшнл, Techpack байгууллагууд хамтран ажиллаа. Мөн уг хурлын үеэр Мандах Их Сургуулийн оюутнуудад тусгайлан зориулж ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

       

Хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэн ажилласан MCS интернейшнл, Techpack байгууллагын хамт олонд талархлаа илэрхийлье.

        Эрдэм шинжилгээний хурлын шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан Мандах Их Сургуулийн профессор багш нар, ерөнхий шүүгчээр ажилласан ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн доктор(Ph.D), дэд профессор Б.Оюунтунгалаг, СЭЗИС-ийн СШУТ-ийн профессор, доктор(Ph.D)  Ч.Наранчимэг мөн MCS интернейшнл, Techpack байгууллагын төлөөлөгч нарт талархал илэрхийлье.

 

Эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ илгээсэн, бүтээлээ хэлэлцүүлсэн бүх судлаач оюутнууддаа эрдэм судлалын өндөр амжилт хүсье.