Дээд боловсролын байгууллага нь нийгэмд нөлөөлөх, бүх нийтэд боловсролын мэдээлэл түгээх замаар тогтвортой хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж чадах юм. Энэ хүрээнд Бүртгэл шинжилгээний тэнхим “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН 7 ХОНОГИЙН АЯН”-г 2024.04.25-2024.05.04-ны өдрүүдэд зохион байгуулав. Аяны хүрээнд дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.
- Бүх түвшний оюутнуудад Тогтвортой хөгжлийн 17 зорилго болон Бид тогтвортой хөгжлийн зорилтод юу хийж чадах вэ? сэдвээр богино хэмжээний танилцуулга хийв.
- “Хэрэглэхгүй эд зүйлсээ хандивлацгаая аян” өрнүүлж “Ид шидийн орон” Говь-Алтай төсөлд нэгдэн “Их Алтай шидтэнгүүд” ТББ-ын төслийн удирдагч Г.Хурцгэрэлд Мандах Их сургуулийн багш ажилтан, оюутнуудаас цугларсан эд зүйлсийг хүлээлгэн өгөв
- “Усны нөөц ашиглалт” сэдвээр Усны газрын дарга З.Батбаяр даргаар багш ажилтнуудад лекц уншуулав
- Оюутнуудын дунд Видео контент, Ханын самбарын уралдаан зарлаж амжилттай дуусгалаа.
Аянд идэвхитэй оролцсон нийт багш, ажилтнууд, оюутнууддаа талархал илэрхийлэе.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
БҮРТГЭЛ ШИНЖИЛГЭЭНИЙ ТЭНХИМ