Мандах Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн сургууль нь KPMG Аудит компанитай хамтран ажиллах гэрээ байгуулав. Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн захирал Х.Нямбаяр, KPMG Аудит ХХК-ийн ерөнхий захирал Г.Соёлмаа нар хамтын ажиллагааны гэрээнд 2024.05.02-ны өдөр гарын үсэг зурлаа. Тус хамтын ажиллагааны хүрээнд харилцан сургалт явуулах, Мандах Их Сургуулийн НББ-ийн хөтөлбөрийн оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлагад гаргах болон бусад чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэ үеэр KPMG Аудит компанийн хүний нөөцийн менежер П.Алтанзул, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд захирал Б.Тунгалагтуяа нар 3 болон 4-р түвшний оюутнуудад зориулж, KPMG Аудит компанийн үйл ажиллагааны танилцуулга, аудиторын карьерын туршлага, цаашдын боломжийн талаар сонирхолтой илтгэл тавилаа.