Мандах ИС-ийн ББМТ-ны ISO21001:2018 стандартын шалгуур шаардлага, баталгаажуулалтын талаар мэдээлэл хүргэх, түүнийг нэвтрүүлэх арга зам, хэрэгжүүлж буй сайн туршлага, ач холбогдолын талаар мэдлэгээ хуваалцах зорилготой үйл ажиллагааг ЧУЗА-аас зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тохирлын үнэлгээний “Эс Эф Си Эс” ХХК, Стандартын зөвлөх үйлчилгээний AMU консалтинг компаниуд дэмжин оролцлоо. ОУ-ын ISO21001 стандартын чиглэлээр сонирхолтой, практик ач холбогдолтой, чанарын баталгаажуулалтын шинэ санааг дэвшүүлсэн, орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл хүргэсэн илтгэлүүд хэлцэгдэв. Үүнд:
Энэхүү уулзалт, семинарт 21 их, дээд сургуулийн удирдлага, чанарын баталгаажуулалтын хариуцсан мэргэжилтэн, арга зүйч, багш 46 хүн хүрэлцэн ирж, оролцогчид сэтгэл ханамжтай үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.