Мандах их сургуулийн Ахисан түвшний сургуулийн “Санхүү” магистрын хөтөлбөрийг хөндлөнгөөс үнэлэхээр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн шинжээчийн багийн бүрэлдэхүүн манай сургууль дээр 5 сарын 2, 3-ны өдрүүдэд ажиллаж байна.
Шинжээчийн багийн ахлагчаар БМИҮЗ-ийн шинжээч, доктор, профессор З.Ядмаа, гишүүдээр БМИҮЗ-ийн шинжээч, доктор, дэд профессор Л.Оюунцэцэг, БМИҮЗ-ийн шинжээч, ажил олгогчийн төлөөлөл Б.Алтантуяа нар ажиллаж байна.