“Монгол Инженер -2024” нэгдсэн арга хэмжээ Эрдэм шинжилгээний хурал, CAD CAM CAE олимпиад, Техникийн механикийн олимпиад гэсэн үндсэн 3 чиглэлээр 2024 оны 24, 26, 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд нийт 12 их дээд сургууль, коллежийн багш оюутнууд болон, үйлдвэр албан байгууллагын инженер техникийн ажилчид нийт 300 гаруй хүн оролцож оюун ухаан мэдлэг чадвараа сорин уралдлаа. Мандах Их Сургуулиас тус арга хэмжээнд багийн болон ганцаарчилсан төрлүүдээр анх удаа оролцож Техникийн механикийн олимдиадын “Механизмын дизайн” хичээлийн төрөлд хувийн ажилтаар ИЭЗ-4 ангийн оюутан Д.Шугар 3-р байранд шалгарсан амжилт гаргалаа.