МЭРГЭШСЭН МЕНЕЖЕР бэлтгэх сургалтын хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

A- A A+
МЭРГЭШСЭН МЕНЕЖЕР бэлтгэх сургалтын хөтөлбөрийн  нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

                  

 

        Мандах их сургууль болон Нэгдсэн Вант улсын Мэргэшсэн Менежментийн Институт /UK-Chartered Manager Institude/ -тай хамтран зохион байгуулах Мэргэшүүлэх, карьер өсөлт мэргэжил дээшлүүлэх Олон улсын магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр-ийг оюутан залуус, багш ажилтнууддаа танилцуулж, нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа.

        Chartered Manager Institude/CMI/ -нь 170 гаруй улсад гишүүнчлэлтэй “Мэргэшсэн менежер”   цол олгох цорын ганц эрх бүхий байгууллага юм. Богино хугацаанд мэдлэг олж авах шалгалтгүй батламжийн сургалт, мэргэших түвшинд шат ахиулан суралцаж буйгаа батлах шалгалттай сертификатын сургалтыг CMI-аар хүлээн зөвшөөрөгдсөн Англи дахь “BBE training” сургалтын төвийн чадварлаг багш нараар заалган мэргэшсэн менежер болж, байгууллагадаа үнэ цэнтэй мэргэжилтэн болох боломжийг Мандах их сургууль нээж өгч байна. 

        Нээлтийн арга хэмжээнд “Оюуны ундраа пропертийз”-ийг үүсгэн байгуулагч О.Тэнүүн оролцож, мэргэшсэн менежер хүн байгууллагадаа хэр чухал байдаг, хэрхэн яаж үнэ цэнийг бий болгодог тухай сонирхолтой ярилцлагыг  оюутан залуустай хийлээ.

        Мөн CMI-ийн төлөөлөл болох Zain Munir, BBE training төвийн захирал Phill Eddy, Мандах их  сургуулийн Англи улс дахь төлөөлөгч мэргэшсэн менежер С.Оюун нар онлайнаар оролцож, “Мэргэшсэн менежер” бэлтгэх сургалтын талаар дэлгэрэнгүй танилцуулга өглөө.