Мандах их сургуулийн Ахисан түвшний сургуулийн “Нягтлан бодох бүртгэл” магистрын хөтөлбөрийг хөндлөнгөөс үнэлэхээр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн шинжээчийн багийн бүрэлдэхүүн манай сургууль дээр 4 сарын 25, 26-ны өдрүүдэд ажиллаж байна.
Шинжээчийн багийн ахлагчаар БМИҮЗ-ийн шинжээч, доктор, профессор Д.Далхжав, гишүүдээр БМИҮЗ-ийн шинжээч, доктор, профессор Д.Оюунцэцэг, БМИҮЗ-ийн шинжээч, ажил олгогчийн төлөөлөл М.Уранчимэг нар ажиллаж байна.