Бүгд Найрамдах Казахстан Улсын Казах- Бритиш Техникийн их сургуулийн төлөөлөл 2024 оны 4-р сарын 16-ны өдөр Мандах их сургуульд айлчиллаа. Айлчлалын үеэр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Санамж бичгийн хүрээнд багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, богино хугацааны танилцах айлчлалыг зохион байгуулах, зочин багшийг урьж, лекц уншуулах, харилцан туршлагаа хуваалцах, эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хөтөлбөрийг хамтран боловсруулах, докторант оюутнуудын судалгааны ажлыг хамтран удирдах, хоёр орны үндэсний соёл, ёс заншлаас харилцан суралцах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм.