Мандах Их Сургууль нь БНСУ-ын International Institute of Management and Human Rights (IIMHR) байгууллагатай байгуулсан гэрээний дагуу “Entrepreneurship training program” сургалтыг БНСУ-ын Чанвон хотод 2024 оны 3 сарын 25-30-ны өдрүүдэд хамтран зохион байгууллаа. Энэхүү сургалтанд тус сургуулиас ерөнхий нягтлан бодогч Г.Эрдэнээ, СШУИТ-ийн ахлах багш М.Ганхөлөг, зохион байгуулагч-орчуулагчаар БШТ-ийн багш Э.Ундрал болон төрийн байгууллага, компаниудын төлөөлөл болох 8 хүн хамрагдлаа.
Сургалтын хүрээнд үйлдвэр, компаниудтай танилцах аялалаар Doosan Enerbility компанийн гангийн үйлдвэр, Daehan Steel компанийн хөгжүүлж буй шинэ тенологийн хүлэмжийн аж ахуй болон VDream старт ап компанийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлав.