НББ-ийн сургуулийн БШТ нь 1998 оноос эхлэн жил бүр НББ-ийн хөтөлбөрийн 3-р түвшний ангиудын дунд “НББ-ийн АСТ”-ийг зохион байгуулсаар ирсэн. 27 дахь удаагийн АСТ нь 3-р сарын 22, 25-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд НББ-ийн хөтөлбөрийн 7 ангийн нийт 6 баг оролцлоо. Багууд 1-р шатанд 5, 2-р шатанд 7 нийт 12 төрлийн тэмцээнээр өрсөлдөж, шилдэгүүдээ шалгарууллаа:
1-р байр: НББ-МС-3 ангийн хамт олон, Өргөмжлөл 350,000₮
2-р байр: НББ-Банк-3 ангийн хамт олон, Өргөмжлөл 300,000₮
3-р байр: НББ-Татвар-3 ангийн хамт олон, Өргөмжлөл 250,000₮
Энэ жилийн АСТ нь бүх тэмцээнийг танхимд зохион байгуулж амьд харилцааг эрхэмлэсэн, мөн Мандах Их Сургууль 2023-2024 оны хичээлийн жилийг “Чанар, Ёс зүй, Хариуцлага”-ын жил болгон зарласантай холбоотойгоор “Мэргэжил ба ёс зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.