Мандах Их Сургууль нь Голомт банктай хамтын ажиллагааны хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-т 2023 оны 10 сараас 2024 оны 03 сар хүртэл нийт 6 сарын хугацаанд 42 оюутанг хамруулсан. Уг хөтөлбөрийн онцлог нь 4-р түвшний оюутнууд нь Голомт банкны ажлын байранд үндсэн ажилтнаар ажиллаж, цалинтай дадлагажих хөтөлбөрт оролцсон. Хөтөлбөрийн хугацаанд оюутнууд онолын мэдлэгээ практикаар эзэмшиж, олон улсын сургалт, семинаруудад хамрагдаж, өөрийн хийсэн ажлаар 2 удаагийн тайлангаа хэлэлцүүлсэн болно. Уг хөтөлбөрийн гол онцлог нь оюутнууд цалинтай ажиллангаа сургууль дээрээ нийт 20кр-ийг дүйцүүлсэн ба онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлж, аливаа байгууллагад ажилд ороход шаардагдах анхан шатны ур чадварыг эзэмшиж, мэргэжлийн чиг баримжаа авахаас гадна хувь хүний хөгжилдөө ахиц дэвшил гаргах боломжтой болсон юм. Хагас жилийн хугацаанд үргэлжилсэн уг хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянга, Мандах их сургуулийн Сургалт эрхэлсэн проректор Ч.Төрбадрах, Голомт банкны ХНУГ-ын Үйл ажиллагааны хэлтсийн захирал Д.Оюу, Мандах их сургуулийн Эдийн засаг, бизнесийн тэнхимийн эрхлэгч Б.Сайнжаргал нар оюутнуудад батламж гардууллаа.