Ахисан Түвшний Сургуулиас нийт докторантуудад “Докторын зэрэг хамгаалуулах дүрэм” шинэчлэн батлагдсантай холбоотойгоор уулзалтыг зохион байгуулж, Ахисан Түвшний Сургуулийн захирал, доктор, дэд профессор О.Бурмаа нь танилцуулгын дагуу мэдээллийг өгөв.
Уг уулзалтаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөл, дэд зөвлөлийн үйл ажиллагаа, докторын хөтөлбөр хэрэгжүүлж буй сургууль болон докторантаас шаардагдах асуудлуудыг хөндөж, докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нь эрчимжүүлэх чиглэлийн асуудлуудыг ярилцаж, докторантууд өөр хоорондоо мэдлэгээ хуваалцлаа.