Мандах ИС “Малчдадаа туслах” хандивын аян зохион байгууллаа.
Мандах Их Сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд цаг агаарын хүнд, давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдсэн малчид, ард иргэддээ тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор, сургуулийн багш ажилтнууд, төгсөгчид, оюутан залуус нэгдэж хандивын аянд оролцлоо.
Байгалийн гамшигт хүндрэл, бэрхшээлд байгаа малчин түмэндээ туслах сэтгэлийн хандивыг өрнүүлэн Мандах их сургуулийн, Мэдээлэл технологийн сургууль
Мандах Лицей ахлах сургууль болон Мандах ИС нийт хамт олноос 5 сая төгрөгийн хандивыг цуглуулан өвөлжилт хүндэрсэн Төв аймгийн Алтанбулаг суманд UBS телевизээс зохион байгуулж буй малчдадаа туслах хандивын аянд нэгдэж малчны хотонд хүргүүллээ.
“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусалсан”
Мандах их сургуулийнхаа хамт олонд баярлалаа
К-КЛУБ САЙН ДУРЫН АЖЛЫН ТАЙЛАН
Хийгдсэн ажил:
Нийт цугласан хандивын зүйлс