2022-2023 оны хичээлийн жил

A- A A+
2022-2023 оны хичээлийн жил

“ИД ШИДИЙН ОРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ АЯН-2023” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Лантуун дохио” ТББ санаачлага, хөдөлмөр зүтгэлээр бүтсэн ИД ШИДИЙН ОРОН-ы үйл ажиллагааг дэмжих аяныг Мандах Их Сургуулийн оюутан залуус, багш ажилчид нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд дэлгэрсэн эерэг зүйлийг үргэлжлүүлэн “ИД ШИДИЙН ОРОН” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжих аяныг 2023.05.08-2023.05.14-ний хооронд 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Аяныг Бүртгэл шинжилгээний тэнхимийн багш Г.Хандсүрэн болон түүний Санхүүгийн дунд шатны нягтлан бодох бүртгэл-1 хичээлийг судалдаг 2-р курсийн оюутнууд зохион байгуулав.

Аяны хүрээнд нийт 30 алба нэгж, тэнхим, анги оролцож, нийт 2,416,730₮-н хандив цугларч, Ид шидийн орон-2 төслийн данс руу шилжүүлэгдлээ.

Та бүхний хандивласан хандив бүр та бидний үрс, дүү нарын минь ирээдүйд хөрөнгө оруулалт болон очиж байгаа билээ. Хандивын мэдээлэл болон зарцуулалтын мэдээлэл http://lantuu.mn/lantuuhuu/donate/ тодорхой байдгийг та бүхэн мэдэх бизээ.

Аянд маань идэвхитэй, сэтгэлтэй, зүтгэлтэй оролцож, хандив өгсөн ид шидтэй хөөрхөн оюутнууддаа, багш, ажилчдадаа бүгдэд нь маш их баярлалаа.

Хүүхэд бүр инээмсэглэж байг???? Инээмсэглэл тодруулсан орчинг бүрдүүлэхэд бидний оролцоо хамгийн чухал❤️

????Жил бүр аяны хаалтыг зохион байгуулахдаа Ид шидийн орны удирдлагуудаас оюутан залуустаа лекц уншуулдаг байсан.

1 2018.05.15-нд "Амьдрал ба автобус" Ч.Ганжавхлан /Лантуун дохио ТББ-н удирдах зөвлөлийн гишүүн/

2 2019.05.31-нд "Сайн дурын ажлын үнэ цэнэ" О.Мишээл /Лантуун дохио ТББ-н удирдах зөвлөлийн гишүүн/

3 2022.05.02-нд "Оролцоо ба өөрчлөлт" У.Ганбаяр /Лантуун дохио ТББ-н тэргүүн/

Харин энэ жилийн хувьд 2023.05.14-ний Ням гаригт Улиастай дах “Ид шидийн орон-2”-той танилцах хагас өдрийн аялалыг хийж, аяныхаа хаалтыг хийв.

 

 

Сайн үйлс бүхэн үргэлжид дэлгэрч, таны оруулсан хувь нэмэр бүр маргаашийн бидний багачуудын ирээдүйг улам бүр гэрэлтүүлж байг,