“ИД ШИДИЙН ОРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ АЯН-2022” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Лантуун дохио” ТББ санаачлага, хөдөлмөр зүтгэлээр бүтсэн ИД ШИДИЙН ОРОН-ы үйл ажиллагааг дэмжих аяныг Мандах Их Сургуулийн оюутан залуус, багш ажилчид нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд дэлгэрсэн эерэг зүйлийг үргэлжлүүлэн “ИД ШИДИЙН ОРОН” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжих аяныг 2022.04.25-2022.05.02-ны хооронд зохион байгууллаа. Аяныг Бүртгэл шинжилгээний тэнхимийн багш Г.Хандсүрэн болон түүний Санхүүгийн бүртгэл-1 хичээлийг судалдаг 1-р курсийн оюутнууд зохион байгуулав.
Аяны сүүлийн өдөр "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ганбаяр У. хүрэлцэн ирж оюутан, залуустай "Оролцоо ба өөрчлөлт" сэдвээр хэлэлцүүлэг, яриа өрнүүллээ.
Аяны хүрээнд нийт 2,092,410₮-ийн хандив цугларч, Ид шидийн орон-2 төслийн данс руу шилжүүлэгдлээ.
Та бүхний хандивласан хандив бүр та бидний үрс, дүү нарын минь ирээдүйд хөрөнгө оруулалт болон очиж байгаа билээ. Хандивын мэдээлэл болон зарцуулалтын мэдээлэл http://lantuu.mn/lantuuhuu/donate/ тодорхой байдгийг та бүхэн маань мэдэх бизээ.
Нийгмийн асаасан гэрлийг улам тодоор гэрэлтэхэд хувь нэмрээ оруулж байгаа та бүхэндээ чин сэтгэлээсээ талархлаа. Сайн үйлс бүхэн үргэлжид дэлгэрч, таны оруулсан хувь нэмэр бүр маргаашийн бидний багачуудын ирээдүйг улам бүр гэрэлтүүлж байг, Дахин, дахин баярлалаа та бүхэндээ