Монгол улсын Донорын тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин цусаа сайн дурын үндсэн дээр цус бэлэглэх ‘’ДУСАЛ ЦУС ДҮҮРЭН АМЬДРАЛ’’ аяныг Цус сэлбэлт үндэсний төв,Баянгол дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран 2024 оны 02 сарын 27 ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 64 багш ажилтан,оюутнууд хамрагдан оролцож цусаа бэлэглэн эрдэнэт хүний амь нас аврах буянтай үйлс бүтээж нийт 22,5 литр цус хандивлалаа. Нэг хүний бэлэглэсэн цус бүрийг 3 хуваан цус цусан бүтээгдэхүүн болгосноор 220 хүнд амьдрал бэлэглэх боломжийг бүрдүүлсэн байна.Энэхүү аяныг нийгмийн хариуцлагын хүрээнд Мандах их сургуулийн багш ажилтан оюутнууд жил бүр тогтмол жилд 2 удаа тус аяныг дэмжиж оролцсоор ирсэн байна.