Түмэн торго ХХК нь Мандах Их сургуулийн оюутнуудыг “Ажлын байранд суурилсан сургалт”-ын хүрээнд хамтарсан хөтөлбөрөөр 4 оюутан, үйлдвэрлэлийн дадлагын хүрээнд 8 оюутан, цагийн ажилтнаар 6 оюутанг тус тус авч ажиллуулж байна.
Хамтарсан арга хэмжээний зорилго нь:
1. Ажлын байранд дөнгөж дасаж байгаа оюутан залуусыг урамшуулах, ажлын байрыг илүү сонирхолтой болгох
2. Оюутнуудтай ажиллаж байгаа багш нарыг онолын мэдлэгээс гадна практик мэдлэг, мэдээлэл өгөх
3. Цаашид хоёр талаас авч хэрэгжүүлэх ажлууд, сайжруулалт зэргийг ярилцаж, ойлголцох байлаа.
Арга хэмжээний үеэр “Ажлын байранд суурилсан сургалт”-аар ажиллаж байгаа 4 оюутанг Түмэн Торго ХХК-ийн Захирал Б.Очирням Жинин-Хөх хот явах аялалын эрхийн бичгээр шагнахаас гадна мөн 4 оюутанг шагнаж урамшууллаа.
Хамтарсан арга хэмжээнд Мандах Их сургуулиас Сургалт эрхэлсэн проректор Ч.Төрбадрах, Бүртгэл шинжилгээний тэнхимийн эрхлэгч Д.Цэвэлмаа, Бүртгэл шинжилгээний тэнхимийн багш Ц.Номин нар оролцлоо.