Дээд боловсролын салбарын 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилт болон Мандах их сургуулийн алсын хараа, үндсэн чиглэлд тулгуурлан “Ахисан түвшинд шатлан суралцах боломж ба давуу тал сэдвээр бакалаврын түвшний төгсөх ангийн суралцагчдад зориулсан уулзалт зохион байгуулав.
Уг уулзалтыг Сургалт эрхэлсэн проректор, дэд профессор Ч.Төрбадрах нээж бакалаврын төгсөх түвшний суралцагчдад зориулан үг хэлж, Ахисан түвшний сургуулийн захирал, доктор, дэд профессор О.Бурмаа нь ахисан түвшинд шатлан суралцах боломж, давуу талын талаарх танилцуулгыг хийв.