Мандах их сургууль нь “Chartered Manager (CMgr) - Мэргэшсэн менежер” цол горилох олон улсын хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж эхэллээ.

A- A A+
Мандах их сургууль нь “Chartered Manager (CMgr) - Мэргэшсэн менежер” цол горилох олон улсын хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж эхэллээ.

Мандах их сургууль нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Мэргэшсэн Менежментийн Институтын магадлан итгэмжлэгдсэн “Стратегийн менежмент- Манлайлал” ба “Менежмент-Манлайлал” мэргэжлийн дипломын болон богино, дунд хугацаанд мэргэжил дээшлүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх “Chartered Manager (CMgr) буюу Мэргэшсэн менежер” цол горилох бэлтгэл хөтөлбөрүүдийг аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлууд, дунд шатны удирдлагууд, менежрүүд болон энэ чиглэлээр мэргэшиж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх мэргэжилтнүүд, инноваци гарааны бизнес эрхлэгч энтрепренер нарт зориулан 2023 оны 12 дугаар сараас эхлэн Англи дахь сургалтын түнш байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу Монголд анхдагч болон нэвтрүүлж байгааг дуулгахад таатай байна. Дэлхийн жишигт нийцэх мэргэжлийн өндөр түвшний ёс зүй, мэдлэг боловсролыг тодотгох “Мэргэшсэн менежер” статус нь менежерүүдийн удирдах болон манлайлах гарамгай ур чадварыг олон улсад хүлээн зөвшөөрч, ажил олгогч байгууллагад хэмжигдэхүйц үр дүн авч ирэх үнэ цэнэ бүхий мэргэжлийн арга барилыг эзэмшүүлэн, мэргэжлийн түвшинд тасралтгүй хөгжин дэвшихийг батламжлах давуу талтай. Цаашид сургалтын сэдэв, агуулгаар шат ахиулан суралцах замаар удирдах ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг цаг үеийн шинэчлэл, өөрчлөлтөд нийцүүлэн тогтмол сайжруулах, мөн суралцагчдын тоогоор байгууллага хамт олны хөнгөлөлт эдлэх боломжтой болохыг энэ дашрамд мэдэгдье.