“Хэрэглээний програмын чадамж” Тэмцээн амжилттай явагдлаа

A- A A+
 “Хэрэглээний програмын чадамж”  Тэмцээн амжилттай явагдлаа

2023-2024 оны хичээлийн жилийн 1-р улиралд Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимээс батлагдсан удирдамжийн дагуу тэмцээнийг зохион байгуулагчаар багш Д.Булгантамир, шүүгчээр Ц.Цолмон, Ө.Гангамаа багш нар ажиллаж 2023.11.29-ны өдөр 1500 цагаас №305, №207 ангид амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнийг 1-р түвшиний оюутнуудын дунд зохион байгуулснаас НББ-Аудит, НББ-Татвар, санхүү менежмент, НББ-англи хэл, НББ-Эрх зүй, Инженер, эдийн засаг  мэргэжлийн оюутнууд оролцсон.

Энэхүү тэмцээн нь оюутнуудад чөлөөт цагаа зөв үр бүтээлтэй өнгөрөөх, компьютер дээр Office програм дээр хурдан ажиллах чадвараа сориж бусдаас суралцаж өөрийн чадвараа улам сайжруулж өөрийгөө үнэлэх боломжтой байдгаараа давуу талтай. 

Тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудаас 4 байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.  Үүнд:

I байр: Ө.Норовсүрэн (Инженер ЭЗ), өргөмжлөл, мөнгөн шагнал

II байр: Б.Тэнгис (Санхүү менежмент), өргөмжлөл, мөнгөн шагнал

III байр: Б.Мандуул (НББ-Англи хэл), өргөмжлөл, мөнгөн шагнал

IV байр: Б.Мөнгөнчавхдас (НББ-Татвар), өргөмжлөл, мөнгөн шагнал

Тэмцээнд оролцсон 1-р түвшний оюутнуудад баяр хүргэж цаашдын хичээл сурлаганд өндөр амжилт хүсье.

СУУРЬ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ