Мандах ИС-ийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд Сургалт эрхэлсэн проректор, Доктор, дэд профессор Ч.Төрбадрах, Чанарын удирдлага, зохицуулалтын албаны дарга П.Болормаа, Бүртгэл шинжилгээний тэнхимийн багш Г.Золбоо, Гадаад хэлний тэнхимийн багш Т.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2023 оны 11 сарын 15-аас 20-ны өдрүүдэд БНСУ-ын Намсөүл болон Чеонгжу их сургуулийн удирдлага болон холбогдох хүмүүстэй албан ёсны уулзалт хийж, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан санал солилцов.
Мандах ИС-ийн зүгээс тавьсан саналуудыг хүлээн авч, хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, багш болон оюутан солилцоо, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Уулзалтын төгсгөлд сургуулиудын кампусаар аялал хийж, сургалтын үйл ажиллагаа, оюутны үйлчилгээ, номын сан, спорт комплекс зэрэг сургуулийн орчин нөхцөлтэй танилцав.
БНСУ-ын Намсөүл ИС-ийн хувьд Гадаад хамтын ажиллагааны албаны дэд дарга Yoonjin Choi тэргүүтэй хүмүүс хүлээн авч, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус гэрээний хүрээнд Бизнесийн удирдлага болон Мэдээллийн технологийн бакалаврын хөтөлбөрөөр 2+2 хамтарсан хөтөлбөрийг 2024 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болов.
БНСУ-ын Чонжү их сургуулийн хувьд тус сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Byoun, Dong Seob, профессор Hyuk Jae Kwon тэргүүтэй хүмүүс хүлээн авч, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, бакалаврын сургалтын 9 хөтөлбөрөөр 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов. Мөн Мандах ИС-ийн бакалаврын хөтөлбөрийн төгсөгчийг Чонжү ИС-ийн магистрын хөтөлбөрт суралцахад тодорхой дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Тус сургуулийн Солонгос хэлний сургалтын төвийн эрхлэгч манай төлөөлөгчдийг найрсагаар угтан авч, Солонгос хэлний сургалтанд ашиглаж буй багц номыг сургуулийн номын фондод бэлэглэв.
Түүнчлэн энэхүү айлчлалын хүрээнд хэд хэдэн хамтран хэрэгжүүлэх чухал асуудлыг шийдсний нэг нь Мандах Лицей ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдаас жил бүр нэг сурагчийг шалгаруулж, тус сургуулийн хөтөлбөрт эхний хичээлийн жилд 100 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцах, үргэлжүүлэн дараагийн жилүүдэд сургалтын амжилтаас хамааран 90 хүртэлх хувийн хөнгөлөлттэйгөөр суралцуулахаар болов.
Энэхүү айлчлал нь оюутнуудыг хамтарсан хөтөлбөрүүдэд хамруулах, хос дипломтой төгсгөх боломж олгосон чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.