Монголын Хүний Нөөцийн Мэргэшсэн Менежерүүдийн Холбооны 2009 оноос санаачилсан ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН ОЛИМПИАД-ыг 13 дахь удаагаа Их дээд сургуулиудын дунд 2023 оны 11-р сарын 10-ны өдөр 3 үе шаттайгаар Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон "ЭЙЧ АР КЛУБ" Төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа. Мандах Их Сургууль энэ жил анх удаа Хүний Нөөцийн Менежментийн Улсын олимпиадад оролцсноороо сургуулийнхаа түүхийн нэг хуудсыг шинээр эхлүүлж байна. Тус олимпиадад Мандах Их Сургуулийн Бизнесийн удирдлага 4-р түвшний оюутан Б.Энэрэл, Б.Солонго, Г.Амарболд, Бизнесийн удирдлага 3 түвшний оюутан Б.Төгөлдөр, Х.Түвшинтулга, Н.Хулан нар амжилттай оролцож БАГИЙН дүнгээр Бизнесийн удирдлага 3-р түвшний “BA-3” баг 3-р байранд шалгарч Хүрэл медалийн эзэд боллоо. Удирдагч багш Д.Буяндэлгэр Ph.D шилдэг удирдагч багшаар шалгарч хүрэл медаль авсан амжилт гаргалаа. Мөн олимпиадын ерөнхий дэмжигч байгууллагаар ажилласан Капитрон банкинд мэргэжлээрээ ажиллах урилгыг Бизнесийн удирдлагын 3-р түвшний оюутан Б.Төгөлдөр хүлээн авлаа. Нийт оролцсон оюутнууд, багш нартаа баяр хүргэе.