Гадаадын их дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлдэг хөтөлбөрийн талаарх танилцуулгыг хийлээ

A- A A+
Гадаадын их дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлдэг хөтөлбөрийн талаарх танилцуулгыг хийлээ

Мандах их сургууль гадаадын 20 гаруй их дээд сургуулиудтай эрдэм шинжилгээ, судалгаа, багш, оюутан солилцоо болон хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг  байгуулан  ажилладаг.  Өчигдөр буюу 2023 оны 10 –р сарын 19 –ний өдөр Мандах их сургуулийн 3 болон 4-р түвшний оюутнуудад гадаадын их дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлдэг хос диплом олгох хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийлээ.  Танилцуулгын үеэр Японы Тохоку их сургуулийн оюутан солилцооны намрын семестрын хөтөлбөрт хамрагдаж байгаа Маркетингийн 3-р дамжааны оюутан Б.Баясгалан, П.Номин-Эрдэнэ нар тус хөтөлбөрийн онцлог, давуу тал болон энэхүү хөтөлбөрт хэрхэн оролцож байгаа тухай сэтгэгдлээ хуваалцсан  болон хичээлийн байр, суралцах орчин нөхцлийн талаар видео бичлэг бэлтгэн ирүүлснийг оюутнуудад үзүүлж, сонирхууллаа. Мөн Швейцарын Эдийн засаг, технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлдэг Хос диплом олгох хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тус хөтөлбөрт  нийт 50 оюутан хамрагдаж төгссөн ба ирэх хавар  16 оюутан төгсөж, хос дипломаа гардан авах юм. Энэ хичээлийн жилд  шинээр 25 оюутан уг хөтөлбөрт хамрагдахаар болзол хангасан байна.