Мандах их сургуулийн судалгааны баг нь “Монгол фарм” ХХК-тай суурь судалгааны түвшинд хамтран ажиллахаар албан ёсны гэрээ байгууллаа.
Суурь судалгааны хамтын ажиллагааны хүрээнд Ахисан түвшний сургуулиас судалгааны багийг бүрдүүлэн ажиллаж, Монгол улсын эм ханган нийлүүлэх зах зээлийн өнөөгийн төлөв байдлыг тодорхойлох юм.