Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэхэд ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг учир 2019 оноос энэхүү ажлыг уламжлал болгон хийхээр санаачилсан бөгөөд “МОД ТАРЬЖ АМЬД ӨВ ҮЛДЭЭЕ” уриан дор “Мандах Төгөл-1”-ийг тус сургуулийн 2019 оны 200 гаруй төгсөгчид, багш ажилтнуудын хамт бүтээн байгуулж эхэлсэн юм.
“Мандах Төгөл-3” мод тарих үйл ажиллагааг 2023 оны 10 сарын 18-ний өдөр Баянгол-агро парк цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулав.
Баянгол-агро парк цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнуудын зааварчилгаагаар Санхүү аж ахуйн албаны хамт олон Голт бор 58 ширхэг, Монос 50 ширхэг, нийт 108 мод тарив. Цаашид тус цэцэрлэгт хүрээлэн Мандах их сургуулийн нэрэмжит төглийн усалгаа, арчилгааг хариуцаж ажиллах юм.
“Мандах Төгөл-3”-ийг 2022 оны төгсөгчдийн хандивын 3,186,400 төгрөгөөр санхүүжүүлэв. Мод тарьж амьд өв үлдээсэн 2022 оны нийт төгсөгчдөд талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Санхүү аж ахуйн алба