Дэлхийн багш нарын 29 дахь, Монголын багш нарын 57 дахь удаагийн баярын өдрийг Мандах их сургууль ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын үеэр 2022-2023 оны хичээлийн жилд амжилт бүтээлээр бусдыгаа манлайлсан шилдэг багш нараа дараах номинациар шалгаруулан, шагнаж урамшуулав.
“ШИЛДЭГ БАГШ” номинациар Бүртгэл шинжилгээний тэнхимийн ахлах багш М.Энхсүрэн, “ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ” номинациар Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, ахлах багш, доктор Д.Түвшинжаргал, “ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ” номинациар Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимийн багш Ц.Цолмон нар тус тус тодров.
БШУЯ-ны “ЖУУХ БИЧИГ” -ээр Эдийн засаг бизнесийн тэнхимийн багш Ж.Гантулга, Бүртгэл шинжилгээний тэнхимийн багш Т.Золбоо, Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны “ТЭРГҮҮНИЙ БАГШ” хүндэт тэмдгээр Гадаад хэлний тэнхимийн багш Б.Энхмандах, Монголын залуучуудын холбооны “ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР” хүндэт тэмдгээр Мэдээлэл технологийн сургуулийн багш П.Зоригтбаатар, Н.Ринчмаа нар тус тус шагнагдав.
Мандах ИС-ийн ректор, МУГБ, профессор Г.Нанжид, Сургалт эрхэлсэн проректор, доктор, дэд профессор Ч.Төрбадрах, Стратеги, хөгжлийн бодлого эрхэлсэн проректор, дэд профессор С.Энхтуяа нар шилдэг багш нарын шагнал гардуулав.