Японы улсын Тохоку их сургуулийн Оюутан солилцооны 2023 оны намрын семестрийн хөтөлбөрт суралцах оюутныг Мандах их сургуулийн ректор, профессор Г. Нанжид хүлээн авч уулзлаа

A- A A+
 Японы улсын Тохоку их сургуулийн Оюутан солилцооны 2023 оны намрын семестрийн хөтөлбөрт суралцах оюутныг Мандах их сургуулийн ректор, профессор Г. Нанжид хүлээн авч уулзлаа

Японы Тохоку их сургуулийн Оюутан солилцооны 2023 оны намрын семестрийн хөтөлбөрт Мандах их сургуулийн Маркетингийн менежментийн 3-р түвшний оюутан П.Номин-Эрдэнэ  оролцохоор сонгогдсон билээ.

Солилцооны оюутан Япон улсыг зорих гэж байгаатай холбогдуулан, Мандах их сургуулийн ректор  Г.Нанжид өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтанд Сургалт эрхэлсэн проректор Ч.Төрбадрах, Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Л. Энх-Амгалан, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ажилтан З. Булганаа нар оролцлоо.

Уулзалтын үеэр Тохоку их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт суралцаж байгаа   Мандах их сургуулийн Маркетингийн менежментийн 3-р түвшний оюутан Б.Баясгалан видео call уулзалтаар дамжуулан, Мандах их сургуулийн удирдлагуудад хандан оюутан солилцооны хөтөлбөрт оролцох боломжийг олгосон явдалд чин сэтгэлээсээ  талархаж буйгаа илэрхийлээд, мэдлэг, ур чадвараа хэрхэн дээшлүүлж, боломжит нөөцийг хэрхэн ашиглаж  байгаа,  хөтөлбөрөө дуусгаад, Мандах их сургуульдаа эргэн ирж, сурсан мэдлэг, туршлагаа оюутнуудтайгаа хуваалцах, шинэ санаагаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийллээ.