Монгол улсын Донорын тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин цусаа сайн дурын үндсэн дээр бэлэглэх ‘’ДУСАЛ ЦУС ДҮҮРЭН АМЬДРАЛ’’ аяныг цус сэлбэлт судлалын үндэсний төв, Баянгол дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран 2023 оны 09 сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт 83 багш ажилтан, оюутнууд хамрагдан оролцож цусаа бэлэглэж эрдэнэт хүний амь нас аврах буянтай үйлс бүтээж нийт 29,5 литр цус хандивлалаа. Нэг хүний бэлэглэсэн цус бүрийг 3 хуваан цус цусан бүтээгдэхүүн болгосноор 249 хүнд амьдрал бэлэглэх боломж бүрдсэн байна. Энэхүү аяныг Мандах ИС-ийн Цайны газар цусаа хандивласан 83 оюутнууд болон аяныг зохин байгуулагч Цусны төвийн 10 ажилтанд нэг удаа үнэгүй хооллох талон өгч дэмжиж оролцлоо.
Тогмол_хугацаанд_цус_сийвэнгээ_өгч_амьдрал_бэлэглэе