Ахисан Түвшний Сургуулийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

A- A A+
Ахисан Түвшний Сургуулийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Мандах Их Сургуулийн Ахисан Түвшний сургуулийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 09 сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагааг Мандах Их сургуулийн Сургалт эрхэлсэн проректор, доктор, дэд профессор Ч.Төрбадрах хүрэлцэн ирсэн нийт магистрантуудад хандан сургалт, эрдэм шинжилгээний чиглэлийг онцлон мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн Ахисан Түвшний сургуулийн захирал, доктор, дэд профессор О.Бурмаа нь “Ахисан Түвшний сургуулийн танилцуулга”-ыг нийт магистрантууддаа танилцуулж, 2023-2024 оны хичээлийн жилийн хийгдэх ажлуудыг онцлов.

Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нийт магистрантуудад зориулан Ахисан Түвшний сургуулийн захирал, доктор, дэд профессор О.Бурмаа нь “Хувь хүний хөгжил ба орчин цагт шаардагдаж буй ур чадварууд” сэдвээр сургалт орлоо.