Мандах их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

A- A A+
Мандах их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Мандах Их сургуулийн 32 дах удаагийн буюу 2023-2024 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн ёслолын үйл ажиллагааг Мандах их сургуулийн захирал, МУГБ, профессор Г.Нанжид    нээж үг хэллээ. Хэлсэн үгэндээ “Монгол улсын боловсролын багц хууль  шинэчлэн батлагдсантай холбогдуулан их, дээд сургуулийн сургалт, судалгааны чанарыг сайжруулах, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай  багшлах хүний нөөцийг бэлтгэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх жил” болохыг онцлов.

 Мандах ИС-ийн хувьд 120 гаруй эрдэмтэн  багш, ажилтан  2100 гаруй оюутан, суралцагчидтайгаар хичээлийн шинэ жилээ угтаж байна.

Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар  Нятлан бодох бүртгэлийн  захирал, дэд профессор  Х.Нямбаяр багш маань Төрийн дээд шагнал “ Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж шинэ хичээлийн жилийн босгон дээр гардан авлаа.

ЭЕШ-ын оноогоор 2023-2024 оны хичээлийн жилийн I улирлын  “Шинэ элсэгчдийг дэмжих” тэтгэлэг шинээр элсэн суралцаж буй 6 хөтөлбөрийн 24 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо.

“МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН” сургалтын төлбөрийн тэтгэлэгээр 13 оюутан шагнагдсан бахдам сайхан амжилттай хичээлийн шинэ байлаа.

2023-2024 оны хичээлийн жил төрийн дээд шагнал “Алтан гадастай” түүхэнд дурсагдах шинэ хичээлийн нээлт байлаа, эрдэмтэн  багш нарын маань судалгаа нь ариван байг ээ. Оюутан залуучууддаа  , сурлага ,урлаг , спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.