Мандах Их Сургуулийн бакалаврын эчнээ хөтөлбөрийн 28 дахь удаагийн төгсөлтийн үйл ажиллагаа 2023 оны 06 сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Ёслолын үйл ажиллагааг нээж мандах ИС-ийн захирал МУ-ын гавьяат багш профессор Г.Нанжид хөтөлбөрт хамрагдаж амжилттай суралцсан нийт төгсөгчид болон эрдэмтэн багш нар, ажилтнууд, төгсөгчидийн гэр бүлийн төлөөлөлүүдэд баяр хүргэхийн зэрэгцээ цаашдын сурлага хөдөлмөр, ажил амьдралд нь амжилт, сайн сайханы хүслээ.
Үйл ажиллагаанд Мандах Их Сургуулийн удирдлага, Эрдмийн зөвлөлийн гишүүд оролцож, төгсөгчдөд амжилт хүсэж, диплом энгэрийн тэмдгийг гардуулж өглөө.
Энэ удаагийн төгсөлтөөр нягтлан бодох бүртгэлийн бакалаврын эчнээ хөтөлбөрөөр нийт 163 төгсөгч диплом энгэрийн тэмдэгээ гардан авлаа.
Төгсөлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр 3.55-аас дээш голч дүнтэй суралцсан нийт 41 төгсөгчдөд тус сургуулийн магистрын хөтөлбөрт эхний улирлын сургалтын төлбөрийн 40%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг олгосон.