2022-2023 оны хичээлийн жилд Мандах их сургууль гадаадын иргэдэд зориулж, Монгол хэлний нэг жилийн бэлтгэл ангийг нээсэн бөгөөд ОХУ-аас ирсэн 22 суралцагсад энэхүү сургалтанд хамрагдаж, өнөөдөр төгсөлтийн гэрчилгээгээ гардан авлаа. Төгсөгчийн гэрчилгээгээ гардан авсан суралцагсад амжилттай суралцах боломжийг олгосон Мандах их сургуулийн эрдэмтэн багш нар болон ажилтнуудад талархаж буйгаа илэрхийллээ.