Мандах их сургууль болон  БНСУ-ын Чонжу их сургуулийн хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 

A- A A+
Мандах их сургууль болон  БНСУ-ын Чонжу их сургуулийн хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 

БНСУ-ын Чонжу их сургуулийн төлөөлөгчид 2023 оны 6-р сарын 15-ны өдөр Мандах их сургуульд айлчиллаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Чонжу их сургуулийн ерөнхийлөгч Чон Су Ча, Гадаад хамтын ажиллагааны газрын захирал Хюк Жаи Квон, Гадаад хамтын ажиллагааны газрын ажилтан Жонмин Ли  нар байлаа. Айлчлалын үеэр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Мандах их сургуулийн захирал Г. Нанжид, Сургалт эрхэлсэн дэд захирал Ч. Төрбадрах, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ажилтан З. Булганаа нар оролцов.

Энэ оны 3-р сард  Мандах их сургууль дээр болсон уулзалтын үеэр хоёр тал хамтран ажиллах чиглэлийн талаар харилцан санал солилцож, улмаар бэлтгэл ажлыг ханган, өнөөдөр Санамж бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Санамж бичгийн хүрээнд багш, ажилтан, оюутны богино хугацааны танилцах айлчлалыг зохион байгуулах, эрдэмтэн багш, оюутнуудыг  сургалт, семинар,  лекц, эрдэм шинжилгээний хуралд оролцуулах,  хамтарсан эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, хос диплом олгох хөтөлбөр болон 3+1, 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.