Бакалаврын хөтөлбөрийн төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

A- A A+
Бакалаврын хөтөлбөрийн төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

Мандах Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 28 дахь удаагийн төгсөлтийн үйл ажиллагаа 2023 оны 05 сарын 29-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Ёслолын үйл ажиллагааг нээж  мандах ИС-ийн захирал МУ-ын гавьяат багш профессор Г.Нанжид хөтөлбөрт хамрагдаж амжилттай суралцсан нийт төгсөгчид болон эрдэмтэн багш нар, ажилтнууд, төгсөгчидийн гэр бүлийн төлөөлөлүүдэд баяр хүргэхийн зэрэгцээ цаашдын сурлага хөдөлмөр,  ажил амьдралд нь амжилт, сайн сайханы хүслээ.

Үйл ажиллагаанд Мандах Их Сургуулийн удирдлага, Эрдмийн зөвлөлийн гишүүд оролцож, төгсөгчдөд амжилт хүсэж, диплом энгэрийн тэмдгийг гардуулж өглөө.

Энэ удаагийн төгсөлтөөр Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Банк, Логистрик менежмент, Программ хангамж, Мэдээлэлийн систем, Механик инженерчлэл хөтөлбөрөөр нийт 180 суралцагч амжилттай төгслөө.

Мандах Их Сургууль нь үе үеийн төгсөгчидөөсөө мэргэжлээрээ олон жил ажиллаж бусдыгаа манлайлсан, түүнчлэн сургуулийн үйл ажиллагааг байнга дэмжин хамтран ажилладаг шилдэг төгсөгчдийг шалгаруулдаг уламжлалтай.

  • Сургуулийг дэмжигч шилдэг төгсөгчөөр Мандах ИС-ийг 2002 оны төгсөгч Сити Ойл ХХК-ний захирал Д.Гантулга
  • Мэргэжлээрээ тэргүүлэгч шилдэг төгсөгчөөр Мандах ИС-ийн 1996 оны төгсөгч Сангийн яамны хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Чимидсүрэн нар тодорлоо

Энэ удаагын төгсөлтөөр Сурлагын амжилтаараа бусдыгаа манлайлсан нийт 12 суралцагч монголын оюутны холбооны “манлайлагч оюутан”  медалиар шагнагдсан байна.

Амжилттай суралцаж төгссөн буй оюутнууддаа нийт 17 төгсөгчдөд магистрын хөтөлбөрт хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг гардууллаа

Мөн ажил олгогчын төлөөлөл “Хүлэгтхүннү аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Гүррагчаа ирж 3 төгсөгчид ажлын байрны урилга гардууллаа.

Оюутнуудыг амжилтаас

  • Мандахчууд “Нягтлан бодох бүртгэлийн улсын XXIV олимпиад”-д тэргүүлж, 13 дахь удаагаа алтан медалийн эзэн боллоо.  Н.Уянга, П.Маралгоо, Б.Дорждэрэм нар топ 10-д шалгарсан байна.
  • Мандах ИС-ийн Дархан салбар сургууль багийн дүнгээр 2-р байр шалгарсан ба хувийн дүнгээр Э.Өлзийбаяр, Л.Ган-Эрдэнэ, Б.Халиун нар топ 10-д шалгарсан байна.
  • Мандах ИС-ийн оюутнууд 2 баг Санхүүгийн менежментийн улсын IX олимпиадад амжилттай оролцож, багийн дүнгээр 3-р байрт,  багш нарын төрөлд мөн 2-р байрт Төгсөх: Санхүү Менежмент- 4 түвшний оюутан Г.Анхбаяр  1-байранд,  Санхүү Менежмент-3 түвшний оюутан Э.Анхзул 4-р байранд, Санхүү Менежмент-3 түвшний оюутан П.Чулуун-Эрдэнэ 5-р байранд тус тус шалгарсан. Дэмжигч байгуулаггуудад ажиллах урилгын эздээр Санхүү Менежмент-3 түвшний оюутан Б.Мөнхсувд, Ө.Энхжаргал, Санхүү Менежмент-4 түвшний оюутан А.Дэлгэрсайхан нар “Шинэлэг сууц” ХХК-д мэргэжлээрээ ажиллах урилгаар тус тус шагнуулав
  • Мандах ИС-ийн инженерчлэлийн эдийн засгийн улсын олимпиадад  амжилттай оролцож  Бизнесийн удирдлага хөтөлбөрийн Б.Солонго 3-р байр,  ИЭЗ-ийн 4-р түвшиний оюутан,  Санхүү менежментийн хөтөлбөрийн 4-р түвшиний оюутан Х.Цасангуа, Инженер эдийн засгийн 4-р түвшиний оюутан Э.Чүнсрээмятав, Б.Туяацэцэг нар тусгай байранд шалгарсан.
  •  Инженерийн зураг зүйн олимпиадад амжилттай оролцсон.
  • Улсын программчлалын 31-р  олимпиадын БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД Мандах ИС-ийн МТС-ийн баг "ХҮҮХЭД" апп танин мэдэхүйн бүтээлээр 3-р байр, ПХ-2 курсийн оюутан Б.Сумьяабазар хувийн дүнгээр ТОП-10-т шалгарсан амжилт үзүүлсэн.