2022-2023 оны Шилдэг оюутан, шилдэг хамт олон, шилдэг клубыг шалгарууллаа

A- A A+
2022-2023 оны Шилдэг оюутан, шилдэг хамт олон, шилдэг клубыг шалгарууллаа

2023.05.09 нд Мандах Их Сургуулийн Үүсгэн байгуулагдсан өдрийг тохилдуулан шилдэг оюутан, шилдэг хамт олон, шилдэг клубийг шалгаруулдаг уламжлалтай билээ. Энэхүү өдөр сурлагаар тэргүүлэгч шилдэг оюутан, эрдэм шинжилгээ судалгааны ажлаар тэргүүлэгч шилдэг оюутнуудыг тус тус шагнав. Мөн тус өдөр сургуулиа төлөөлөн олон улсын уралдаан тэмцээн, олимпиадад амжилттай  оролцсон оюутнуудыг шагнаж урамшуулав. Амжилт гаргасан  баг хамт олон Үүнд:

  • Нягтлан бодох бүртгэлийн 24-р улсын олимпиад багийн төрөлд тэргүүн байр

  • Санхүүгийн улсын 9-р олимпиад гутгаар байр

  • Мандах Мазаалай сагсан бөмбөгийн эмэгтэй баг – Оюутны лиг II дивизонд тусгай байр

  • Инженерчлэлийн эдийн засаг улсын нээлтэй 3-р олимпиадад гутгаар  байр
  • Грийнвичи олон улсын мэргэжлийн англи хэлний шалгалтад тэнцсэн оюутнуудад  сертификат гардуулав.

Сурлагаар тэргүүлэгч шилдэг оюутан – НББ-Татвар 4-р түвшин оюутан  Нямбаяр Уянга

Эрдэм шинжилгээ судалгааны ажлаар тэргүүлэгч шилдэг оюутан –Банк менежмент 3-р түвшний оюутан П.Мөнхцэцэг

Нийгэм хүмүүнлэгийн ажлаар тэргүүлэгч шилдэг оюутан – НББ-Статистик 3-р түвшний оюутан Д.Маралмаа  

Шилдэг клуб –K-Club

3-р түвшний Шилдэг анги хамт олноор – Санхүү менежмент хөтөлбөр

4-р түвшний Шилдэг анги хамт олноор  – Нягтлан бодох бүртгэл -Татвар хөтөлбөр